Бурхны дэмжлэг дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Бурхны дэмжлэг дутагдаж байна

Агаарын бохирдлыг буу­­руулах тухай хуулийн тө­сөл санаачлах аян өрнөж байна.

Агаарын
бохирдлыг буу­­руулах тухай хуулийн тө­сөл санаачлах аян өрнөж байна.
Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржоос эхлээд УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн
на­рын ги­шүүд хүртэл уг аянд хамрагджээ. Гэтэл сайн үйлд садаа
мундахгүй гэж үнэн үг байдгийг тэд мартсан бололтой. Яасан бэ гэхээр
өнөөх “Улаанбаатар хотын агаа­рын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх
зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн агуулга, зорилго нь
Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан УИХ-ын тог­тоолынхтой дав­хардаж
ор­хижээ. Тэгэхээр одоо яах вэ. Өчнөөн хөрөнгө, мөнгө зарцуулж, толгой,
тархиа гашилган байж хийсэн ажил нь ямар ч хэрэггүй болох нь. Яалтай ч
билээ. Юм бүхэнд учир, шалтгаан гэж байдаг. Магадгүй, төрийн түшээдийн
санаачилгыг бур­хан гуай таалаагүй ч юм билүү.

Сүүлийн үед
“улаан­баатарчууд бол утаагаар амьсгалж сурсан хүмүүсийн нэгдэл” гэх
үзэл, хандлага хүчээ авч байгаа. Нийслэлийн иргэдийн уушги, зүрхнээс
эхлээд бүх дотор эрхтэн нь манан будан дунд дажгүй сайн “амьдраад”
сурчихсан. Харин гар, хуруу, үс, арьс гэх мэт гадар эрхтнээс нь утааны
үнэр гарахгүй бол эрүүл бусад тооцогдож байна. Үүнийг юу ч гэж
тайлбарламаар юм бэ дээ. Нэг тийм онцгой, шинэ төрлийн хүн “бий болсон”
гэх үү дээ. Магадгүй, үүнийг нь ойлгосон бурхан гуай цаг үеэ мэдрэх гэж
ядаж байгаа эрхэм түшээдийн толгойд олигтой шинэ санаа оруулж өгөөгүй
биз. Тэгэхээр одоо тэд юу хийх ёстой вэ. Агаарын бохирдлыг бууруулангаа
ир­гэдэд ч, бурханд ч таалагдах  хэрэгтэй байдаг. Ер нь анхнаасаа
зорилгоо буруу то­дорхойлчихсон болохоор олиг­той хуулийн төсөл гарч
ирэхгүй байгаа юм болов уу. Бүр толгой эргэчихлээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж