Хөлбөмбөгийн дасгалжуулагчид сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн дасгалжуулагчид сургалтад хамрагдана

Монголын хөлбөмбөгийн холбооноос FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран маргаашнаас эхлэн хөлбөмбөгийн дасгалжуулагчдын сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтыг FIFA-гийн сургагч багш болох Швейцарь болон Германы мэргэжилтнүүд удирдан явуулах ажээ. Сургалтад дасгалжуулагч болох сонирхолтой Монголын 30 залуу оролцох бөгөөд тэдний хөлбөмбөгийн заах чадвар улам нэмэгдэж, олон олон хүүхэд багачуудын хөлбөмбөгийн авъяас чадварыг нээн илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Сургалтын нээлтийн ажиллагаа маргааш 10.00 цагаас болох ба энэ сарын 29 хүртэл үргэлжлэх ажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж