“Цагаан бэрс-2011” болно

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Цагаан бэрс-2011” болно

МҮЭСТО-ноос санаачлан, Монголын шатрын холбоо, Монголын өсвөрийн шатарчдын клубтэй хамтран өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах түргэвчилсэн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Тав дахь жилтэйгээ золгож буй “Цагаан бэрс” тэмцээн есдүгээр сарын 24, 25-нд МҮЭСТО-ны Спорт цогцолборт болох аж. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд аваргуудаа тодруулах юм байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70119219,   70119908,    99107697,   99883864 утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж