Трой Дэвисийг цаазаар авчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Трой Дэвисийг цаазаар авчээ

1989 онд цагдаагийн офицерыг буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Трой Дэвисийг өнөөдөр Жоржия мужид цаазалжээ. Дэвист холбогдох хэргийн гэрчүүд мэдүүлгээсээ олон удаа буцаж, өөрчилж байсан учир энэ хэрэг өдийг хүртэл 10 гаруй жил сунжирсан аж.

Дэвист оноосон ялыг эсэргүүцсэн олон хүн Жоржия мужийн “Жэксон” шоронгийн гадна талбайд цуглаж, жагссан байна. Тэднийг цагдаагийнхан тараажээ. 1991 онд Дэвисийг дээрх хэрэгт сэжиглэн баривчилсан авч тэрээр өдийг хүртэл өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байсан юм. Цаазын ял сонсох үедээ Дэвис “Надад буу байгаагүй. Би хүн алаагүй. Амийг минь хөнөөж буй хүмүүсийг бурхан өршөөх биз” хэмээсэн гэнэ.

Хохирогч МакПейл 1989 онд халдлагад өртсөн орон гэргүй хүнд туслах гэж байгаад буудуулж амиа алдсан юм. Яллагчид Трой Дэвисийг  цагдаагийн офицероос шар айраг нэхэж, толгой руу нь буудсан гэж буруутгажээ. Хэргийн газраас буу олдоогүй ба Дэвис энэ хэргийг үйлдсэн эсэхийг нотлох ДНХ-гийн шинжилгээ хийгээгүй юм байна.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж