Баруун аймгийн эмч, сэтгүүлч нар чуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Баруун аймгийн эмч, сэтгүүлч нар чуулав

Ховд аймагт “Эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг хэрхэн хийх нь” сэдэвт сургалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Уг сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, загвар сумдын хүн эмнэлгийн эрхлэгч эмч нар, нийгмийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид зэрэг 30 шахам хүмүүс оролцож, гурван өдөр номын дуу сонслоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас НҮБ-ын ХАС-гийн дэмжлэгтэйгээр төслийн хүрээнд хийсэн энэхүү сургалтад оролцогсод эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйлийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, эрсдэлт зан үйлийн дүн шинжилгээг орон нутгийнхаа жишээн дээр хэрхэн хийх талаар бүлгээр ажиллан дадлага хийж, эрүүл мэндийн мэдээлэл сургалт, сурталчилгааны мэдээг хэрхэн бэлтгэх, мэдээлэлд яаж дүн шинжилгээ хийх талаар өргөн мэдлэгтэй болсон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж