
Шилдэг киногоор шалгарсан бүтээлийг 2012 оны гуравдугаар сард АНУ-ын Шинэ Мехико мужийн Таос хотод болох дэлхийн 103 хотоос шалгарсан шилдэг кинонуудтай Олон улсын "48 цаг кино наадам"-ын шилдгийн төлөө өрсөлдөх эрхээр шагнана. Мөн шүүгчдийн нэрэмжит, шилдэг зохиол, шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг зэрэг зургаан номинацийн шагнал олгох юм. Мөн "Өргөө" кино театрт багуудын кино гаргах бөгөөд энэ үеэр үзэгчдээс санал авч, үзэгчдийн нэрэмжит шагналын эзнийг тодруулах гэнэ. Наадамд 25 баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр 10.00-12.00 цагийн хооронд “Өргөө” кино театрт “А” хэсгийн багуудын киног үзүүлэх юм. Харин маргааш 10.00-.12.00 цагт “Б” хэсгийн багуудын киног үзүүлэх аж. Наадмыг шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 24-нд буюу ирэх бямба гаригт “Black Box” театрт болох юм байна.
М.Урин