Сьюзан Мубарак
Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эхнэр том хүүгийнхээ хамт Каирт буцан ирсэн тухай гуравдугаар сарын 6-нд "Аль-Ахрам" сонинд бичсэн байна. Тэр мэдээний дагуу Сьюзан Мубарак ба Алаа Мубарак хоёр Шарм аш-Шейхаас цэргийн нисэх буудал "Алмаса"-д нисэн иржээ.
Тэргүүн хатагтай асан хүүгийнхээ хамт Каирт ирсэн шалтгаан нь тодорхойгүй. Мубаракийн өмгөөлөгчдийн хүсэлтээр Каирын эрүүгийн шүүх ерөнхийлөгч асаны хэргийг сонсох шүүх хуралдаанаа мягмар гариг хүртэл хойшлуулсан гэж "Аль-Ахрам" сонин бас бичсэн байв.
Сануулахад, Египетийн ерөнхий прокурор Мубаракийн гэр бүлийн хөрөнгө, дансыг битүүмжилж, тэднийг улс орноосоо гарч явахыг хориод байгаа юм.
Ш.Мягмар