
Үүнтэй холбогдуулан АНУ, Турк хоёр Башар Ассадыг авч хаясны дараа Сирид шашны урсгалуудын мөргөлдөөн гаргуулахгүй байхаар бүс нутгийн стратегийг боловсруулж байна.
Цагаан ордны болгоомжлолыг захиргааны нэгэн эх сурвалж хэн ч Иракийг давтуулахгүйг хүсэхгүй байна хэмээн тайлбарласан байна. Америкийн тагнуулын мэдээгээр армиас оргосон суннитууд маш идэвхтэйгээр зэвсэглэж байгаа ажээ. Сирийн иргэний дайн нь Ливан, Израиль, Иордан, Ирак, туркт байдлыг ноцтой үймүүлж магадгүй юм.