Афганийн ерөнхийлөгч агсныг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Афганийн ерөнхийлөгч агсныг хөнөөв

Афганистаны ерөн­хий­лөгч байсан, эвлэр­лийн Дээд зөвлөлийн тэргүүн Бурхануддин Раббанийг тэсрэх бөмбөг малгайдаа нуусан амиа золиослогч террорист хөнөөжээ. Кабул хотын эрүүгийн цагдаагийн тэргүүн Мохаммед Захир ярьснаар 20-ний өдөр Раббани “Талибан хөдөлгөөний хоёр хүнтэй хэлэлцээр хийж байсан ба тэдний нэг нь тэсрэх төхөөрөмжийг малгайдаа нуун авчирсан байв. Тэр Раббанид дөхөж очоод бөмбөгөө дэлбэлж ерөнхийлөгч агсныг хөнөөжээ. Түүний дөрвөн туслах нь шархадсан байна.

Раббанийн орлогч, ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөх Масум Станекзай нар хүнд шархаджээ. Раббанийг алагдсан мэдээ авсан  Карзай НҮБ-ын төв байранд зочлох айлчлалтаа таслан нутаг буцсан байна. Раббани 1992-2001 онд ерөнхийлөгч байсан юм.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж