Эдийн засгийн форумаас төрсөн бодол

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форумаас төрсөн бодол

Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн Монголын Эдийн засгийн чуулганы дараагаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн хувийн цахим хуудсандаа “Эдийн засгийн форумаас төрсөн бодол” хэмээх бичлэгийг оруулжээ. Түүний бичлэгт “Форумд оролцон хүмүүсийн ярьж хэлж байгаа сонсож байхад ойлголтын зөрүү дэндүү хол байгаа нь илт. Ядаж нэр томьёогоо нэг янзаар ойлгох бололцоо олгож байгаа нь форумын нэг үр дүн юм уу даа. Бизнесынхэн сая 500 мянган төгрөг төлөн оролцож байгаа ч тэр хэмжээний мөнгөө “буцаан олсонгүй” гэж гомдлож байсан юм. Тэр хэмжээний юм сонссонгүй гэж. Миний хувьд хэлэх бололцоо олдоогүй дараах хэдэн санаагаа энд бичлээ. Бидэнд хийх ганцхан ажил бий энэ бол ажлын байр бий болгох. Монголчууд ажилтай орлоготой байхад монгол улс урагшлана. Төсвийн алдагдал том “харагдаад” байна гэх юм тийм бол ажилгүйдлээ 17 хувиас гурав болтол буулга, тэгвэл төсөв чинь эрүүл болно. Бидэнд төсвийн алдагдал боддог биш харин ажлын байр бий болгох тухай боддог сайд хэрэгтэй. Монгол хүний бизнесийг хааж байгаа тохиолдол бүр бидний өрсөлдөгч нарыг бэхжүүлэж байна. Манай аюулгүй байдлыг хэврэгшүүлж байна” гэжээ.

Б.Амгалан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж