Мэргэжилтнүүдээс өгч буй сошиал медиа зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Мэргэжилтнүүдээс өгч буй сошиал медиа зөвлөмж

Та сошиал медиа үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шинэлэг санаа хайж байна уу? Таньд сошиал медиа-гаа хөгжүүлэхэд тань хэрэг болохуйц зөвөлгөөг шилдэг сошиал медиа мэргэжилтнүүд өгч байна. Таньд аль нэг нь заавал хэрэг болно гэдэгт итгэж байна.

1. Facebook дээр бодит үйл “event” санал болго

Өөрийн дэмжигчдэдээ илүү шинэлэг хэрэгцээт мэдээлэл хүргэхийн тулд тогтмол “live chat”- ярилцлага, вэб ярилцлага, видео ярилцлага зохион байгуулж бай. “Facebook Marketing: An Hour a Day” номны зохиогчид Linqto app-ыг ашиглан ярилцлага явуулаад хэдхэн минутын дотор маш олон хүмүүсийг ярилцлагадаа татаж чаджээ.Lingto нь вэб камер чихэвч ашиглан хоорондоо хялбархан холбогдох боломж олгодог.

Мөн та Facebook хуудсандаа шууд хариу өгдөг асуулт самбар (Q&A) байрлуулахад таны хуудас илүү амьд болж дэмжигчдээсээ маш олон төрлийн мэдээлэл авах боломжтой болно.

2. Олонд танигдах шаардлагагүй хүмүүст тусал

Ганцхан өөрийн брэнд болон компанийг сурталчлах гэж оролдох хэрэггүй. Хандлагаа өөрчилж бусдыг ч гэсэн таниулах гэж оролд. Энэ нь маш их ажлыг бага хугацаанд хийж байгаа ч урт хугацаанд ашигааа өгөх болно. Тэгээд ч энэ хийх хэрэгтэй зүйл юм.

Twitter дээрээ бусдын ажлыг магтах, давтан жиргэх, блог дээр нь сэтгэгдэл бичиж хуваалцах зэрэг хялбар байдлаар хийхэд л болно. Гэхдээ дөнгөж шинээр орж ирж байгаа хүмүүсийг л дэмжих хэрэгтэй. А бүлгийнхэнийг дэмжвэл таны ажил тэгэж урагшлахгүй л болов уу.

3. Маркетингдаа хэт анхаарах хэрэггүй

Дийлэнх бизнесийн байгууллагууд сошиал медиа маркетинг гэсэн ойлголтыг зөвхөн сошиал гэдэг хэсгээс давуулан шууд маркетинг гэсэн хэсгийг харснаараа уналтанд ордог. Тэд сошиал медиа  гэдэг нь төрөл бүрийн бүлгүүдэд хариалагдах хүмүүсийн харилцаа холбоо гэдгийг мартаж зөвхөн маркетингийн мессэжүүдийг тарааж эхэлдэг. Хүмүүс эдгээр холбоонуудаас ямарч маркетингийн мессэж хүсдэггүй л учир байдаг.

Хэрэв та сошиал медиа ажиллагаагаа бусдад хувиарлах гэж байгаа бол тухайн хүнээ брэнд, брэндийн имэджийг бүрэн ойлгосон эсэх болон эдгээрээ бусдад зөв тайлбарлах чадвартай эсэхийг заавал нягталж үзээрэй.

4. Хэрэглэгчдийнхээ юу ярьж байгааг судал

Амжилтын түүх болон сошиал медиад хэрэглэж болох загваруудыг судлахаа яг одоо зогсоо. Тэднийг зөвхөн зоригжуулагч болгон ашигла. Хамгийн түрүүнд зөвхөн өөрт байгаа боломжоо олж тогтооход ашигла. Бүх бизнес өөр өөр нөхцөлд байдаг. Мөн хэрэглэгчдийн хэрэгцээ ч өөр. Research.ly гэх зэрэг вэб сайт-уудыг ашиглан хэрэглэгчдээ юу ярьж, хайж, хуваалцаж байгаа талаар илүүл судалж болно. Эндээс та илүү хамааралтай үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чинь хэрэг болохуйц мэдээллийг олж авах болно.

5. Бодит байдлаар хүмүүстэй уулз

Группүүдийн гишүүд тогтмол гадуур гарч бие биетээгээ уулзаж шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцаж байснаар онлайн харилцаа нь улам бүр нэмэгдэж ирдэг. Тогтмол уулзалт нь хүмүүсийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж нэмэгдүүлж байдаг. Энэ нь энэ холбоог илүү дэлгэрүүлэхэд асар их тус дэм болно.

6. Бичлэгүүдээ аль аль болох хоёр талтай хий

Бид бүгдийн мэдэж байгаар Сэтгэгдэл бол Хаан гэж тодорхойлж болно. Энэ сошиал медиа маркетингийн талаар ярьж эхлэхэд хамгийн түрүүнд батлагдах ойлголт юм. Гэвч хэн ч тань бичлэг, сэдвүүдийг уншихгүй бол энэ зүгээр л цаг үрсэн хэрэг болно.

Таны бичлэг хүмүүсийн анхаарлыг татахуйц байх арга байдаг. Бодим байдал дээр хүсүүс таны бичлэгийг дараж орох боловч уншдаггүй. Энэ бол тун сөрөг хандлага юм.

Харин та бичлэгийнхээ гарчгийг та сөрөг хийснээр хүмүүсийн анхаарлыг шууд татна. Та зөвхөн гарчигаа л сонирхолтой болгосноор бүх зүйл эсрэгээр эргэж чадна. “Хэрхэн их хөдөлмөрлөж бага мөнгө олох вэ?” гэсэн нийтлэлийн утга нь хэрхэн мөнгө олох талаар байсан ч энэ нийтлэл маань хүмүүсийн анраарлыг ихээр татаж чадсан байна.

Харин эсрэгээрээ “Хэрхэн мөнгө ихээр олох вэ” гэх мэт гарчиг өгсөн бол хүмүүст тэгэж их хүрж чадахгүй. Яагаад гэвэл иймэрхүй зөвөлгөө өдөр болгон явж хүмүүс аль эрт итгэхээ больсон байдаг. Одоо та бичлэгтээ сөрөг гарчиг өгөөд үзээрэй энэ нь урд өмнө байгаагүйгээр хурдацтай тархах болно.

7. Судалгаа хийснийхээ дараа сошиал медиад хөрөнгө оруул

Та  хувийн худалдан авалт хийхдээ гэр бүлийн гишүүд, нас болон зах зээл дээрх хандлага зэргийг харгалзан үздэг байх. Энэ хандлагаа ч бас сошиал бизнэстээ хэрэглээрэй.

8. Мэргэжилтнүүдийн мэдлэгийг хуваалц

Мэргэжилтнүүдийн үг ишлэлийг бичлэгтээ багтааж бай. Таны бизнесийн салбарт манлайлагчаа тодорхойл. Тэдэнтэй уулзаж шинэ ажил төрлийнх нь талаар ярилцлага өрнүүл. Хэрэглэгчидийнхээ сонирхож болох бүхий л зүйлсийг асуугаарай. Бичлэгээ шаардлагатай зураг, видео бичлэгээр баяжуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж