
Үзэсгэлэн худалдаанд Гурвансайхан сумын малчин Хорлоогийн хийсэн ааруул, бяслаг, гүзээтэй цагаан тос, Сайхан-Овоогийн Чинбатын чацарганы жүүс, компот, Цагаандэлгэр сумын Н.Пүрэвдорж захиралтай “Дулаанбилэг” компаны Цагаан эсгий , Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Мягмар захиралтай Хүнсний манлай үйлдвэр “Мандалговь-хүнс” компаны Цагаан зайдас аймгийн 2011 оны бренд бүтээгдэхүүнээр шалгарч Үзэсгэлэн худалдаанд хамгийн сайн зохион байгуулалттай оролцогчийн шагналыг Сайнцагаан сум, “Мандалговь-хүнс” компани хүртлээ. Мөн 12 номинацийн 23 шагналын эзнээр жижиг дунд үйлдвэрлэгч, гар урчууд, малчид, ногоочид тодорлоо. Тэдний дотор Б.Ням захиралтай “Мандал шилтгээн” компаны хийсэн замын төрөл бүрийн өнгөт хавтан, өнгөлгөөний тоосго, сантехникийн худгийн таг, Э.Сүрэнцэцэг захиралтай “Буян цуглаа” компаны шарсан гуя, шарсан болон утсан загас нэрийн хоол, Сайнцагаан сумын “Өөрчлөлт” фермерийн цагаан идээ олны анхаарлыг гойд татаж байлаа.
Үзэсгэлэн худалдаанд тавигдсан бүтээгдэхүүнээс уламжлалт энэ үзэсгэлэн худалдааны удаа дараагийн шагналт Дашдаваагийн Хорлоо амтат сайхан цагаан идээгээ үйлдвэрлэлийн хэмжээнд стандартын дагуу савлаж шошиголож “Дундговь түншлэл-2011” үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгалийн урлалын музейн эрхлэгч Мөнхбат, Баянхонгор аймгийн Галуут сумын цагаан идээ үйлдвэрлэгчид хамгийн холын зочид байлаа. Мөнхбат байгалийн сонин тогтоц, дүрс бүхий мянган чулуу, хожуул, урны дээжтэй ирсэн бол Баянхонгорынхон “Галуутын цагаан бурам” гэдэг шинэ бүтэээгдэхүүнээ борлууллаа. Ийнхүү Дундговь түншлэл үзэсгэлэн худалдаа хоёр хоног үргэлжиллээ. “Өрх бүр үйлдвэрлэгч, үйлчлэгч болцгооё” хөдөлгөөнийг хоёр жил дараалан өрнүүлсэн Дундговьчууд шинэ шинэ брендээр баяжиж шинэ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг энэ үзэсгэлэн худалдаа олон түмэнд илтгэн харууллаа.