Д.Хэнсон: Миний роботууд уйлах л үлдсэн.

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Д.Хэнсон: Миний роботууд уйлах л үлдсэн.

Роботын загвар зохион бүтээгч, техникч, доктор Дэвид Хэнсон сүүлийн үед америкчуудын сонирхлыг татаж байна. Учир нь тэрбээр робот хүний нүүрний хөдөлгөөнийг бусдаас чадварлаг зохиожээ. Тухайлбал, нэрт эрдэмтэн Алъберт Эйнштенийг дуурайсан бүтээл олны анхаарлын төвд байна. Тэрбээр энэ сарын 2-нд Индиана мужийн радиод ярилцлага өгсөн байна.

 
Түүний бүтээлийг сонирхохыг хүсвэл www. hansonrobotics.wordpress.com сайтад зочлоорой.

-Та яагаад робот хүний толгой, нүүрний хэсэгт анхаарал хандуулах болсон бэ?

-Би урьд нь ослын улмаас амиа алдсан хүний биеэсээ тасарчихсан толгойг харсан юм. Энэ бол надад маш муухай санагдсан. Харин хэсэг хугацааны дараа хүний толгойг робот яагаад удирдаж болохгүй гэсэн бодол төрсөн. Ингээд ажилдаа орж, нийлэг эдээр хүний толгойны хэлбэрийг хэрхэн гаргах тал дээр ажиллаж эхэлсэн. Дараа нь мэдээж үндсэн ажил болох робот толгойны системийг хэрхэн хийх талаар төлөвлөгөө зохиосон юм. Харин биеийн бусад хөдөлгөөн нь өнөө үед роботын хийж чаддаг хөдөлгөөнүүдийг оруулсан.

-Альберт Эйнштений хөргийг бүтээхэд хэр удаан хугацаа зарцуулсан.

-Хагас жил болсон байх. Гадаргууг бүтээхэд цаг зарцуулаагүй. Харин толгойны удирдлага, тохируулгад хэд хэдэн удаа алдаа гаргасан. Нэг чиг өөрчлөгдөхөд л бүтээл маань доголдолтой ажиллана шүү дээ.

-Ингэж бүтээхэд хамгийн хэцүү ажлыг нэрлэвэл?

-Хүний нүүрний хөдөлгөөнийг яг адилхан болгоно гэдэгт амаргүй. Тэр тусмаа уруул, ам, эрүү, нүдний зовхины хөдөлгөөнийг бүтээхэд нэлээд хугацаа шаардлагатай. Үүнд нарийн ажиллагаа ордог. Нэг микро схем ажиллагаагүй болоход инээмсэглэл үнэмшилгүй болдог. Хүүхэлдэйн киноны аниматорууд компыотерээр инээмсэглэлийг бүтээх гэж хамаг цагаа зарцуулдаг. Харин би бол бүхнийг гараараа хийдэг. Гэхдээ миний бүтээлийг хүмүүс хараад үнэхээр адилхан болсон байна гэдэг шүү.

-Та роботуудын хэл яриаг хэрхэн хөгжүүлж, үйл хөдлөлтэй нь зохицуулсан юм бэ?

-Урьд ны роботуудын ярих нь хурдан байх тусам үйл хөдлөл нь хурдлахгүй бол болдоггүй байсан. Гэвч би үүнийг тусгай дууны таних төхөөрөмж зохион бүтээснээр халсан юм. Өөрөөр хэлбэл, дуу нь роботыг хөдөлгөнө. Ямар нэгэн томоохон команд өгөхөд л гацалт ажиглагдана.

-Бүтээлүүдэд чинь бусдаас давуу тал бий юу?

-Миний роботууд яг л амьд хүүхэлдэй гэсэн үг. Мөн бусад роботыг бодвол цахилгаан бага зарцуулна. Би энэ ажлаа эхлэхдээ роботыг энгийн хүмүүсээс ялгагдахгүй байх ёстой гэсэн зорилго тавьсан. Бүтээлүүд маань өдөр ирэх тусам сайжирч байна. Одоо миний роботуудад уйлах л үлдсэн. Японы зохион бүтээгчид роботын дуу хоолой, хөдөлгөөнд ихээхэн анхаардаг. Харин би нүүрний хувирал, сэтгэл хөдлөлд ач холбогдол өгдөг. Энэ бол ирээдүйн роботын голлох чанар гэж бодож байна.

-Та ирээдүйн роботыг орчноо мэдэрч үйл хөдлөл, сэтгэл санааныхаа байдлыг илэрхийлдэг болно гэж хэлэх гээд байна уу?

Тийм ээ. Кинон дээрх төсөөллүүд бодит амьдралд хэрэгжихэд ойрхон байна. Сэтгэл хөдлөлтэй роботуудыг настайчуудын асрамжийн газар ажиллуулах ч юм уу. Эсвэл химийн хүнд үйлдвэрт ашиглах боломжтой. Ингэхэд мэдээж роботын бүх эд анги нано технологиос бүтсэн байх шаардлагатай. Хэрэв би 10 жилийн өмнө ийм зүйл ярьсан бол хүмүүс намайг буруугаар ойлгох байсан болов уу.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж