Прокурор Ц.Насанбатын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Прокурор Ц.Насанбатын асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбатыг Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад заавар журмыг зөрчсөн эсэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар болсон. Энэхүү шийдвэрийг есдүгээр сарын 9-нд Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр Ерөнхий прокурорын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлд шилжүүлээд байгаа. Мэргэжлийн зөвлөл асуудлыг 30 хоногийн хугацаанд хэлэлцэхээр хуулиндаа заажээ. Энэ хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол дахин 30 хоног сунгах боломжтой байдаг аж.

Хоёр жилийн өмнө буюу  2009 онд хүний амь хохироосон, хүчин танхайн гэмт хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэг гэгчид холбогдох хэрэг шийдэгдэхгүй удааширч улмаар хоёр жил зургаан сар хоригдоод батлан даалтад гарчээ. Энэ хугацаандаа нэг гэр бүлийн гурван хүнийг хүйтэн зэвсэг хэрэглэн хөнөөсөн хэрэгт дахин холбогдоод байгаа. Өмнө нь үйлдсэн хэрэг нь шийдэгдээгүй байхдаа дахин хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг   хяналт тавьж байгаа прокурор Ц.Насанбаттай холбон тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл уг хэргийг удаашруулж, сэжигтнийг батлан даалтад гаргаж, хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж