“Super cup”-т түрүүлбэл хилийн дээс алхана

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Super cup”-т түрүүлбэл хилийн дээс алхана

Монголын хөлбөмбөгийн холбоо 2011 оноос эхлэн “Super cup” тэмцээнийг зохион явуулах шийдвэрийг удирдах зөвлөлийнхөө хурлаас гаргалаа. Тус холбооноос 2011 онд нийт 20 тэмцээн, уралдаан зохион байгуулсан бөгөөд хамгийн том нь “Нийслэл лиг”, “Боргио цом” тэмцээн юм. Энэ хоёр тэмцээнийг МХБХ нь албан ёсны түнш АПУ компанитай хамтран зохион байгуулдаг бөгөөд тэмцээний ялагчид нь “Супер цом” тэмцээнд оролцоно. “Супер цом” тэмцээний гол зорилго нь нэгдүгээрт, тухайн оны хамгийн шилдэг багийг тодруулах, хоёрдугаарт, 2012 онд Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “President Cup” тэмцээнд оролцох багийг тодруулах юм. Одоогийн байдлаар АПУ компанитай хамтран зохион явуулдаг “Боргио цом”-ыг IV цахилгаан станцын “Эрчим” баг эзэмшиж байгаа бөгөөд “Нийслэл лиг” тэмцээний ялагч нь есдүгээр сарын 18-нд ням гаригт МХБХ-ны ногоон талбайд тодорч, “FC Ulaanbaatar” баг түрүүлсэн байгаа. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн анхны “Супер цом” тэмцээн 2011 оны аравдугаар сарын 1-ний 13.00 цагт эхлэхээр боллоо. Ялсан баг нь Азийн хөлбөмбөгийн холбооны “President Cup” тэмцээнд оролцох эрх, 15 мянган ам.долларын хамт гардана.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж