“Франц үнсэлт”-ийн албан ёсны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Франц үнсэлт”-ийн албан ёсны нээлт болно

Жүжигчин Г.Анхбаярын найруулсан хоёр дахь бүтээл болох “Франц үнсэлт” инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийнэ. Тус кинонд залуу жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлагийн дуучин Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү нарын чадварлаг жүжигчид тоглосон юм.

“Франц үнсэлт” инээдмийн уран сайхны кинонд өрсөлдөгч хоёр компанийн захирлын хүүхдүүд нэг нэгэндээ сэтгэлтэй болж буй тухай гардаг байна. Одоогоор “Франц үнсэлт” кино нь “Өргөө” кино театрт гарч байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн “Тэнгис”, “Соёмбо” кино театруудаар гарч эхлэх аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж