Киргизид мөрийтэй тоглоомыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Киргизид мөрийтэй тоглоомыг хориглов

Киргизийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отумбаева тоглоомын бизнес эрхлэх, казино тоглуулахыг хатуу хориглохоо мэдэгдэв.

Мөрийтэй тоглох, автомат тоглоомын газрууд мөнгө олохын тулд нийгэм даяар муу нөлөө үзүүлж байгааг тэрээр буруушаав.

Гадаадын улсуудын ийм төрлийн бизнес эрхлэгчид бохир мөнгө угаах зорилготой байдгийг онцлоод түүний эх оронд ийм бизнес хөгжүүлэх шаардлагагүй гэжээ. "Хэрэв өнөөдөр бид казиног зогсоохгүй бол бидний гэр бүл, залуусыг "залгина". Тиймээс маргааш гэж хойшлуулбал оройтно" хэмээн Отумбаева анхааруулсан байна.

Киргизийн парламентын зарим гишүүн казино хориглохыг эсэргүүцэж, үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоохын оронд тодорхой газрыг сонгон тоглоомын төв нээхийг санал болгожээ.

Тоглоомын бизнесээс улсын төсөвт 403 сая сом буюу есөн сая доллар ордгийг Сангийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж