
Титаник хөлөг онгоцны нэгэн зорчигчийн эдэлж хэрэглэж байсан гэх хүзүүний зүүлт Данийн нэгэн үзэсгэлэнгийн үеэр хулгайд алдагджээ. Данийн вант улсын нийслэл Копенгаген хотын Тиволи паркт мөсөн уул мөргөж эмгэнэлтэй төгссөн алдарт хөлгөөс үлдсэн эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн байна. Данийн цагдаа нар хулгайн хэргийн мөрдөн шалгаж байгаа юм байна. Үзэсгэлэнг зохион байгуулсан Тиволийн парк зүүлтийг олж авчирсан хүнд 1,000 еврогийг шагнал амлажээ. Алтаар бүрсэн зүүлтийн эзэн 1912 онд живсэн Титаник хөлгийн нэгдүгээр зэрэглэлээр зорчиж явсан Элеанор Вайденерынх гэж үздэг байна. 1,500 зорчигчтой анхны аялалд гарсан Титаник хөлгийг олох үед мөсөн уул мөргөн Умард Атлантын далайд живсэн юм. Үзэсгэлэнг зохион байгуулагч Луис Ферреро зүүлтийг 1,400 еврогоор даатгуулсан байжээ. Тэрбээр зүүлтийг олсон тохиолдолд худалдахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Луис Ферреро " Зүүлт хөлөг дээр зорчиж явсан хүмүүсийн түүхийг бидэнд өгүүлж байдаг болохоор маш ховор эд” гэж ярьсан байна.
Н.Энх