
“News of the World” сонин 2002 онд сураггүй алга болсон 13 настай охины дуут мессежийг хакердсан нь Британичуудыг цочирдуулж, Мурдокийн медиа вант улсын өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа огцорсон билээ. Сонин алга болсон охины дуут мессежийг хакердаж, зарим мессежүүдийг устгаж, гэр бүлийнхэнд нь хоосон итгэл найдвар төрүүлж, мөрдөн байцаалтыг төөрөгдүүлснийхээ төлөө уучлал гуйсан юм. Алга болсон охин алуулсан нь дараа нь тогтоогдсон билээ. Охиныг шөнийн клубын хаалгач эр хөнөөснийг цагдаа нар илрүүлсэн байна. Өнгөрсөн долдугаар сард “News of the World”-ын эзэн 80 настай Руферт Мурдок хохирогчийн гэр бүлийнхнээс өөрийн биеэр уучлал гуйсан юм. Британийн хамгийн их борлуулалттай “News of the World” сонин урлаг спортын алдартнууд болон хатан хааны гэр бүлийнхний гар утас, е-мэйлийг хакердсан нь тогтоогдсоны дараа Руферт Мурдок сонины хэвлэлтийг зогсоосон юм.