Ц.Мөнхбаяр прокурорт ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр прокурорт ханджээ

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Мөнхбаяр Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай биечлэн уулзах хүсэлтээ өчигдөр албан бичгээр өгчээ. Тэрбээр хүсэлтдээ “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий  газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг боловсруулан батлуулсанаас хойш хоёр жил гурван сарын хугацаа өнгөрсөн ч хууль хэрэгжсэнгүй. Үүнд гүйцэтгэх засаглалийн бүх шат дамжлагад улс төр, эдийн засгийн бүлэглэлийн үгсэн хуйвалдсан сүлжээ гол үүрэг гүйцэтгэж байна. Тэдний Монгол Улсын хууль тогтоомжуудыг ил далд бүхий хэлбэрээр зөрчих үйлдэл нь хэрээс хэтэрлээ. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан тантай биечлэн уулзаж, санал солилцох хүсэлтэй  байна” гэжээ. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий Прокурорт хандан хууль зөрчин ажиллаж байгаа Ерөнхий сайд, аймаг, сумдын Засаг дарга нар болон  компанийн захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах талаар хүсэлт хүргүүлж байсан юм. Хүсэлтэд одоогийн байдлаар  хариу ирээгүй байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж