Н.Даваа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Н.Даваа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх  асуудлыг өнгөрөгч сарын 30-нд  Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, хорих хугацааг үргэлжлүүлэн 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм.  
Харин эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж “Цагдан хорих” төвийн эмнэлэгт хэвтүүлэх шүүхийн шийдвэрийг гаргаж байв. Гэсэн ч түүнийг шүүхийн шийдвэр гарснаас хойш арваад хоногийн дараа эмнэлэгт хэвтүүлжээ. Тэрбээр цагдан хоригдох хугацаандаа эрүүл мэндийн байдал нь муудаж, батлан даалтад гарах хүсэлт тавьсаар  байсан ч мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр хугацааг нь сунгасаар байгаа.

Н.Давааг гадуур эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа ч 2-3 цагдаа өдөр бүр манаж, ар гэрийнхнээс нь өөр хүнтэй уулзуулахгүй  байгаа гэнэ. Түүний   биеийн байдал хүнд байгаа тул цаашид нэлээд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай гэж ар гэрийнхэн нь ярьж байна. Харин цагдан хорих ангиас эмчлүүлэх хугацааг тодорхой заагаагүй байгаа аж. “Гал үндэстэн” холбооныхон болон Н.Даваагийн ар гэрийнхэн  үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй, эрүүл мэнд тэнцэхгүй гэж үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж