Электрон каталогтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Электрон каталогтой боллоо

Хөвсгөл аймгийн уншигчид номын сангийн цаасан каталогиос номоо нэг бүрчлэн хайж цаг заваа алддаг тэр үе ард хоцорчээ. Хөвсгөл аймгийн төв номын сан электрон каталогийн үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байгаа юм. Тус номын сангийн “Хөгжлийн мэдээллийн сургалтын төв” дэх электрон каталогийн үйлчилгээг ашиглан номын санд сүүлийн гурван жилд ирсэн ном, сэтгүүлийг хайж олох боломжтой болжээ. Ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр уншигчид болон номын санчдын ажлыг хөнгөвчлөн түргэн шуурхай үйлчлэх боломжтой болж байгаа юм. www.umnugovi.wordpress.com хаягаар орж, энэхүү каталогийн үйлчилгээг авах буюу номын сангийн талаарх бүхий л мэдээллийг үзэх боломжтой юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж