Нийгмийн даатгалын орлого буурч, зарлага өсчээ | News.MN

Нийгмийн даатгалын орлого буурч, зарлага өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын орлого буурч, зарлага өсчээ

Оны эхний улирлын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 121.2 тэрбум төгрөг, зарлага 114.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн орлогоос 1.2 тэрбум төгрөг буюу нэг хувиар буурч, зарлага 1.2 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Нийгмийн даатгалд хамрагдсан хүмүүсийн тоо 397.5 мянгад хүрчээ. Шимтгэл төлөгчдийн 162.6 мянга буюу 40.9 хувь нь төсөвт байгууллагын, 234.9 мянга буюу 59.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулагчид байна.
Нийгмийн даатгалын сангаас 83.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосноос 72.9 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.5 хувийг тэжээгчээ алдсаны, 6.8 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 0.9 пунктээр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 0.5 пунктээр тус тус буурч, харин өндөр настны тэтгэвэр 1.1 пунктээр, цэргийн тэтгэвэр 0.4 пунктээр тус тус өсчээ.
Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж