Бүсгүйчүүд тавдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд тавдугаар байр эзлэв

Францын Левин хотноо гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд эмэгтэй чөлөөт бөхийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн тус тэмцээний “А” хэсэгт багтсан Монголын шигшээ багийн тамирчид Японы багт 6:1, Хятадын багт 7:0 харьцаагаар ялагдаж, Францийн багийг 6:1 харьцаагаар ялж, хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн байна. Ингээд “Б” хэсгээс мөн гуравдугаар байрт шалгарсан Оросын багийг 6:1 онооны харьцаагаар ялж, багийн “Дэлхийн цом”-д тавдугаар байр эзэлжээ. Өмнөх хоёр жилийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай баг тамирчид оролцохдоо зургаа, долдугаар байр тус тус эзэлж байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад байна.

Хятадын баг шувтаргын барилдаанд АНУ-ын багийг 4:3 онооны харьцаагаар ялж, гурав дахь удаагаа “Дэлхийн цом”-д түрүүлсэн бол Японы баг Канадын багийг 6:1 онооны харьцаагаар ялж, гуравдугаар байрын шагнал хүртэжээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын төлөө тэмцээний дүн:

БНХАУ
АНУ
Япон
Канад
Монгол
ОХУ
Казахстан
Франц

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж