Залилагчдад 10-12 жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Залилагчдад 10-12 жилийн хорих ял оноов

Залилангийн хэргээр 200 гаруй хүний тэрбумаар тоологдох их хэмжээний мөнгийг залилсан этгээдүүдийг чанга дэглэмтэй хорих ангид 10-12 жил хорих ялаар шийтгэв. Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хохирогчдын тоо их гэсэн шалтгаанаар нийслэлийн шүүхэд болсон уг шүүх хурал долоон цагийн турш үргэлжилж, анхан шатны шүүхээс Н.Энхтуяад 12 жил, Э.Булганаад 10 жил нэг сар, А.Халиунд 10 жил зургаан сарын чанга дэглэмтэй хорих ял оноолоо.  "Найман шарга интернейшнл" ХХК-ийн захирал Н.Энхтуяа нь БНСУ-д мөнгөн хадгаламж, мөнгөн гуйвуулга явуулах нэрээр бусдын онц их хэмжээний мөнгийг залилсан гэх  хэрэгт холбогдож, өдгөө хохирогчдын тоо 200 гарсан байна. Хэргийг анх 2009 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн ч хохирогчдын тоог бүрдүүлэх, хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоох зэрэгт ихээхэн хугацаа зарцуулсан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж