Мөрөнчүүд ойн баяраараа амарна

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Мөрөнчүүд ойн баяраараа амарна

Хөвсгөл аймгийн Мөрөн хот байгуулагдсаны 50 жилийн түүхт ойг тохиолдуулан есдүгээр сарын 22, 23-ны өдрийг амралтын өдөр болгох захирамж гарчээ. Энэ өдрүүдэд захуудын болон зах тойрсон худалдаа үйлчилгээг зогсоох захирамжийг тус сумын Засаг дарга гаргасан бөгөөд дээрх хоёр өдрийн ажлыг есдүгээр сарын 19, 26-ны өдрүүдэд шилжүүлэн ажиллах гэнэ. Мөн энэ өдөр албан байгууллага, аж ахуй нэгж, сургууль цэцэрлэгүүд ч амрах ажээ. Мөрөн сум нь бие даасан хот болон өргөжсөний түүхт 50 жилийн ойгоо есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тэмдэглэх бөгөөд баяр наадмын нээлтийн ажиллагаанд албан байгууллага хамт олныг монгол өв уламжлалаа дээдлэн, үндэсний хувцсаа өмсөхийг Мөрөн сумын ЗДТГ-аас ард уриалсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж