Орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцно

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голын урсац
бүрдүүлэх цутгал голуудын орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, байгаль
орчинд ноцтой хохирол учруулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан
зогсоов.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу БОАЖ-ын яамнаас ажлын хэсэг гарган
тус аймгийн нутагт есдүгээр
сарын 10-15-ны хооронд ажиллажээ.
Засгийн газраас алтны 254 шороон ордын зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг
гаргасан. Оны эхнээс уул уурхайн ашиглалт, төлөвлөгөөг шороон ордуудад
батлаагүй мөн байгаль орчны хяналтын төлөвлөгөө ч батлагдаагүй байхад үүнийг үл
ойшоон, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж зарим аж ахуйн нэгж
үйл ажиллагаагаа явуулсаар байжээ.
Үүнийг орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байцаагч нар таслан
зогсоолгүй харин ч үгсэн хуйвалдан өнөөдрийг хүртэл ажиллуулж байсан дутагдлууд
илэрсэн байна. Орхон голыг
бохирдуулагч аж ахуйн нэгжүүдэд өнөөдрийг хүртэл авах ёстой арга хэмжээнүүдийг
авах бүү хэл хууль зөрчигч компаниудыг мэдсээр байж элдэв хандив нэртэй хахууль
аван ажиллуулж байсан орон нутгийн удирдлагуудад яаралтай арга хэмжээ авах
асуудлыг аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын шат шатны байцаагч нарт арга
хэмжээ авахыг Засгийн газраас МХЕГ-ын дарга Р.Содхүүд үүрэг болгожээ. Мөн хуулийг ноцтойгоор зөрчсөн албан
тушаалтан болон аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа бөгөөд цаашид
энэ асуудалд хатуу анхаарч ажиллахыг МХЕГ-ын даргад үүрэг болгосон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж