Хуулийн салбарынхан спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Хуулийн салбарынхан спортоор өрсөлдөнө

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойгоо тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь салбарын алба хаагчдынхаа дунд явуулж буй “Спортын наадам” юм. Өмнө нь хөнгөн атлетик, хөлбөмбөг, шатрын спортоор өрсөлдсөн хууль зүйн салбарын алба хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд гар бөмбөгөөр өрсөлдлөө.

Хууль зүй дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Дотоод хэргийн их сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 20 баг оролцсон гар бөмбөмгийн тэмцээний дүн хараахан гараагүй юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1-нд Хан-Уул дүүрэгт байрлах спортын шинэ ордонд алтан медалийн төлөөх тоглолтуудыг зохион байгуулахаар болжээ. Эрэгтэйчүүдээс Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид аваргын төлөө өрсөлдөхөөр болсон байна. Харин эмэгтэйчүүдээс Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг аваргын төлөө тоглохоор шалгарчээ. Тус бүр арван баг оролцсон тэмцээнд эрэгтэйчүүдээс Архивын ерөнхий газар, эмэгтэйчүүдээс Хууль зүй, дотоод хэргийн яамны баг хүрэл медалийн болзол хангаад байгаа ажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж