Хүчит бөхийн барилдаанд 6002 бөх бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Хүчит бөхийн барилдаанд 6002 бөх бүртгүүлжээ











Хүчит бөхийн
барилдааныг Гиннесийн номд бүртгүүлэх Монгол бөхийн холбооноос гаргасан санаачлагыг дэмжиж, Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос 6000 гаруй бөх
цуглажээ. Тодруулбал, бөхчүүдийн бүртгэлд 6002 бөх сайн дураараа хамрагдсанаас 6000 нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээнээ хүч үзэхээр боллоо.

Монгол бөхийн
холбооноос анх 4096 бөх барилдуулахаар бүртгэлийг зарласан ч, сар гаруйн
хугацаанд түүнээс хол давж, 6002 бөх бүртгүүлсэн юм байна. Монгол бөхийн
холбооны ерөнхийлөгчийн хэлснээр бол цаг хугацааг тавиу тавьж өгсөн бол 6000-ыг
ч хол давах бөхчүүд цуглах байсан тухай онцлов. Монгол бөхийн
барилдааныг Гиннесийн номд бүртгүүлэх энэхүү наадмын нээлтийн үйл ажиллагаанд
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг хэллээ.

"Монгол орны өнцөг
булан бүрээс 6000 бөх цугласан нь Монгол Улсын түүхэнд анх
удаа болж буй том үйл явдал. Хэдийгээр Монгол Улс 2.8 сая иргэнтэй ч, монгол
эр хүн бүр бөх байдгийн бодит илрэлийг өнөөдөр харуулж байна” гэсэн бахдам үгийг
Ерөнхий сайд нээлтийн үеэр онцоллоо.

Г.Дарь

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж