12 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

12 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно

Монгол Улсын Засгийн газар 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Ингэснээр зөвхөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь иргэдийг ажлын байрт зуучлах арга хэмжээ авч ажиллах бус бүх яамд гар нийлэн ажиллах үүрэг хүлээгээд буй. Ямартай ч, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь салбарынхаа хэмжээнд энэ онд 12 мянгаас доошгүй ажлын байр бий болгох зорилт тавьжээ. Оны төгсгөлд амлалт хэрэгжинэ гэж үзэж буй юм байна. Дашрамд сануулахад, 2010 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 8,5 хувьд хүрсэн байна.  

2010 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар улсын төсөвт тусгагдсан 30 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийн дагуу жижиг,  дунд үйлдвэр болон улс, бүс нутгийн чанартай үйлдвэрүүдийг байгуулж, өргөжүүлэх зорилгоор зарцуулжээ. Нийтдээ 1538 аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд 370 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1242 аж ахуйн нэгж техник, технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж, 5299 ажлын байр шинээр бий болсон бөгөөд 5553 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж