Доминиканд холероор хүмүүс нас барж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Доминиканд холероор хүмүүс нас барж байна

Доминикан улсад холер өвчнөөр нас барж байгаа хүний тоо өчигдрийн байдлаар 129 болсон тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ долоо хоногт өвчний халдвар авсан хүний тоо 261 байсан аж.

Халуун орны хүчтэй салхины улирал эхэлж байгаа нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахад хүндрэл учруулж байгааг яамнаас онцолж байна. Холер өвчний халдвар хөрш Гаити улсаас орж иржээ.

Өнгөрсөн тавдугаар сард мянга орчим доминиканчууд холерийн халдвар авчээ. Гаити улсад 2010 оны аравдугаар сараас хойш 440 мянган хүн холероор өвчилж, тэднээс 6 мянган хүн нас бараад байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж