Б.Наранбаатар хоёр дахиа яллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар хоёр дахиа яллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн барилдааны 67, 72 кг-ын барилдаан болсноор эмэгтэй, чөлөөт бөхийн барилдаан өндөрлөх бол эрэгтэйчүүдийн барилдаан 55 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байна.

Эрэгтэй, 55 кг-ын жинд Монголын баг тамирчдаас дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний тойргийн барилдаанд Испанийн бөх Франчиско Санчезтай барилдаж, 3:0, 1:0 харьцаатай, дараагийн барилдаанд Йорданы бөх Хамзех Куршаг ялснаар одоо гуравдугаар тойрогт Японы бөх Шиничи Юүмотой барилдахаар болоод байна.

Харин эмэгтэйчүүдийн 67 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украйны бөх Алина Махянияг 1:0, 1:0 харьцаатай ялсан бол 72 кг-д Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг Унгарын бөх Китти Годог 1:0, 1:0 харьцаатай ялсан ч удаахь барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт, ОХУ-ын бөх Екатерина Букинад 1:1, 0:4 харьцаагаар ялагджээ. Манай бөхийг ялсан ОХУ-ын бөх цаашид амжилттай барилдвал Г.Наранчимэг дагах барилдаанд зодоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж