Сюзан Бойл шинэ цомог гаргах нь

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Сюзан Бойл шинэ цомог гаргах нь

“Авьяаслаг Британичууд” шоу нэвтрүүлэгт оролцож, ер бусын хоолойгоороо сая сая үзэгчийн хайр, талархлыг хүлээсэн Сюзан Бойл “Намайг харж явдаг хэн нэгэнд” нэртэй хоёр дахь цомгоо гаргах гэж байна. Түүний анхны “I Dreamed a Dream” цомог 14 сарын хугацаанд 14 сая хувь борлогдсон юм. Ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах цомгийн дуунуудаа Сюзан Бойл онцгойлон сонгосон гэнэ. Дэлхийн өнцөг булан бүлээс ирсэн захидлууд түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн ажээ. Продюсерүүд түүний шинэ цомог анхныхаас дутахгүй амжилт авчирна гэдэгт эргэлзэхгүй байгаа юм байна.

Сюзан Бойл “Facebook”-тээ энэ тухай “Би шинэ цомогтоо зориулан зургаа авахуулж Лондонд гайхалтай хэдэн өдрийг үдлээ” гэж бичсэн байжээ. Тэрбээр шүтэн бишрэгчдэдээ хандан “Цомгийн талаар хэлэхэд эрт байгаа ч та бүхний хувьд гэнэтийн бэлэг байх болно. Гэвч дуучин нь би, Сюзан Бойл хэвээрээ” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж