ФИФА Бин Хаммамын саналаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

ФИФА Бин Хаммамын саналаас татгалзлаа

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Азийн хөлбөмбөгийн хөлбөгийн холбооны ерөнхийлөгч байсан Мохамед Бин Хаммамын саналаас эрс татгалзлаа. Катарын бизнесмен Бин Хаммам өнгөрсөн зургадугаар болсон ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бусдын саналыг  худалдаж авах оролдлого хийж, 28 мянган еврогийн хахууль өгсөн нь илэрч бүх насаар нь хөлбөмбөгийн үйл ажиллагаанд орох эрхийг хассан билээ. Мөн 2022 онд  Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ний шийдвэрт нөлөөлж, гишүүдэд хахууль өгсөн хэмээн буруутгагдсан юм.  Үүний дараа Бин Хаммам өөрийгөө буруугүй хэмээн зарлаж дахин нягтлан шалгах хүсэлт тавьсан ч ФИФА-гийн Ёс зүйн хороо түүний эдгээр үйлдлүүдийг байж боломгүй хэмээн үзэж, шийдвэрээ хэвээр үлдээлээ.

ФИФА-гийн одоогийн ерөнхийлөгч Зепп Блатер, Бин Хаммам нар олон жилийн турш хамтдаа  ашиг, сонирхол нэгтэй  фракц болон ажиллаж байсан юм. Харин энэ жилийн  ерөнхийлөгчийн нэр хүндтэй суудлын  төлөө өрсөлдөхдөө ийнхүү нэгнийхээ булхайг дэлгэн, Бин Хаммам нь бүх насаараа хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулаад байна. ФИФА гэдэг дэлхийн 208 орныг хамарсан, хөрөнгө санхүү гишүүнчлэлээрээ НҮБ-аас ч томд тооцогддог байгууллага билээ.
Одоо Бин Хаммам Олон улсын спортын Арбитрын шүүхэд хандаад байна.   

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж