Сонгуулийн эрхийг хамгаалах эвсэл байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн эрхийг хамгаалах эвсэл байгуулав

Чингис хааны дэлхийн академийн
ерөнхийлөгч П.Давааням Монголын бүх ард түмний улс төр, сонгуулийн
эрхийг хамгаалах эвсэл байгуулж буй талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд
мэдээлэл хийлээ. 2008 оны сонгуулийг зөв шударга явуулах зорилгоор
байгуулагдаж байсан “Чингисийн монгол төр” бүх ард түмний эвсэл үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Одоо монголд
төдийгүй дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд үүний баталгаа нь
Лондонгийн шүүхэд төлөөлөлтэй болсон явдал гэнэ. “Чингисийн монгол төр”
нь 700 мянган монгол хүний гарын үсгээр баталгаажсан эвсэл аж. Тэдний
одоо хийх гэж буй дараагийн шатны үйл ажиллагаа нь улс төр, сонгуулийн
эрхийг терроризм, луйвар, хоосон амлалт, дарангуйлал, коммунизмаас
хамгаалж, мэргэжлийн улс төрийг бий болгох ажил юм байна. Тэд “Үлгэр
жишээ улс төртэй болъё”, “Сонгуулийг шударга явуулъя”, “Улс төрийг
намаар биш шинжлэх ухаанаар баталгаажуулъя”, “Хүний үнэ цэнийг дээдэлсэн
төртэй байя” гэсэн дөрвөн уриан дор нэгдэн төр иргэдийн хооронд
хяналтын систем байгуулж ажиллах ажээ. “Чингисийн монгол төр” эвсэлтэй
гадаадад суралцаж, мэргэжлийн улс төрч болсон нам бус 200 гаруй хүн
хамтран эвсч байгаа гэдгийг хэвлэлийн хурлын үеэр мөн дуулгалаа.

Б.СЭЛЭНГЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж