Эми Уайнхаусын шинэ дуу гарав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Эми Уайнхаусын шинэ дуу гарав

Цэл залуухан насандаа харамсалтайгаар таалал төгссөн Эми Уайнхаус болон америкийн эстрадын домог Тони Беннетт (Tony Bennett) нарын хамтран дуулсан «Body and Soul» дууны нээлт өнгөрөгч лхагва гаригт Лондон хотноо болсон Кен Брюсийн шоуны үеэр болжээ. Тухайн өдөр Эми Уайнхаусын 28 насны төрсөн өдөр тохиосон юм.

«Body and Soul» дууны бичлэгийг өнгөрсөн гуравдугаар сард Лондон хотын Abbey Road студид хийлгэсэн аж. Одоо Эми Уайнхаусын шүтэн бишрэгчид дуучны хамгийн сүүлд дуулсан дууг Youtube-ээс татаж авах боломжтой болж байна.
Дуучны аав Митч Уайнхаус (Mitch Winehouse) энэ өдөр Эми Уайнхаусын нэрэмжит сайн санааны сан нээж байгааг мэдэгдсэн юм. Amy Winehouse Foundation нь согтууруулах ундаа болон хар тамхинд донтсон өсвөр насныханд туслах зорилготой ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж