Таблетад зориулсан онцгой кейборд

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Таблетад зориулсан онцгой кейборд

iPad-аас эхлээд бүхий л таблетууд өөрийн гэсэн кейборд байдаггүй.

Гэхдээ энэ танилцуулж буй кейборд бол орчин үеийн гоёмсог загвараар хийгдсэн юм. Levitatr нэртэй энэ кейборд нь харахад өөр дээрээ ямар нэг товчлуур байхгүй, таблет компьютертайгаа ижил харагдана. Гэхдээ буланд нь байх товчлуур дээр хурууныхаа өндгөөр хүрэнгүүт кейбордын үндсэн товчлуур бүгд дээш өргөгдөн гарч, яг л бидний хэрэглэж байгаа кейборд шиг болдог.
Үүний хажуугаар кейборд өөрөө LED гэрэлтүүлгээр товчлуураа гэрэлтүүлж өгдөг байна.

Ер нь үндсэн кейборд маань тун удахгүй виртуал болох тийшээ хандаж байгаа нь маш олноороо янз бүрээр гаран танилцуулагдаж байгаа загваруудаас харж болно.
Энэ ч бас тэдний нэг юм. Энэ кейборд Bluetooth холбоосоор таблет, болон ухаалаг утастайгаа холбогдож түүнийг удирдана.
12,5 мм зузаантай, хөнгөн цагаан материалыг гаднах загвартаа оруулсан, AA батарейгаас дөрвөн ширхэгийг хийгээд л тэжээлийн асуудал шийдэгдэх юм.
Худалдаанд хараахан гараагүй байгаа ба урьдчилан захиалгаар хийж байгаа аж.
Бүтээгдэхүүнийг танилцуулсан вэб хуудас нь : http://levitatr.com/

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж