
“Европт хэн нь ч эм тариант тэсвэртэй сүрьеэ өвчнөөс 100 хувийн хамгаалалттай байж чадахгүй” гэж ДЭМБ-ын эмч Октай Гозалов хэлээд Европт өвчний байдал маш түгшүүртэй хэмжээнд хүрсэн гэж үнэлэв.
Зүүн Европын оршин суугч орос, украинч, азербайжанчууд өвчинд нэрвэгдэх эрсдэл илүү их байна. Баруун Европын хувьд Лондонд өвчлөл хамгийн өндөр байгаа гэнэ. Тэнд жилдээ 3500 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байна.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин