Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин утсаар ярилаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин 2 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярив. 
Оросын талын санаачлагаар зохион байгуулсан ярианы үеэр Засгийн газрын дарга В.В.Путин манай улсад өвөлжилтийн байдал хүндэрч буйтай холбогдуулан найрсаг харилцаатай хөрш орны хувьд бололцоотой тусламж, дэмжлэг үзүүлэхийг мэдэгдлээ. Энэ хүрээнд Монголтой хөрш бүс нутгийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр эхний ээлжинд 50 мянган тонн тэжээлийн буудай нийлүүлэх шийдвэр гаргаснаа уламжлав. Ийнхүү ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинд Монголд болсон зудын гамшигт анхаарал хандуулж буйд Ерөнхий сайд С.Батболд Монголын ард түмэн, Засгийн газрын зүгээс талархал илэрхийллээ. Монгол, Оросын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Засгийн газрын тэргүүн нар энэ үеэр мөн санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж