Харумафүжи гурван унаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Харумафүжи гурван унаатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн тав дахь өдрийн барилдаан өнөөдөр болж, озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Такэказэд уватэнагэ мэхээр өвдөг шороодсоноор хоёр даваа, гурван унаатай боллоо. Намрын башёгийн таван өдрийн барилдааны дараах байдлаар ёкозуна Хакухо тэргүүтэй таван бөх 100 хувийн амжилтаар башёг тэргүүлж байна. Хакухо М.Даваажаргал өнөөдрийн барилдаанд Ёшиказэг хатакикоми мэхээр давсан бол сэкиваки Какурюү М.Ананд комүсүби Аранг ёрикири мэхээр давж, башёгийн гурав дахь даваагаа авчээ. Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдын тухайд Асасэкирюү Б.Дашням хатакикоми мэхээр Кимураямаг давж дөрвөн даваатай болсон бол Шотэнро Д.Нямсүрэн ошидаши мэхээр Тосаюүтакаг давж, хоёр даваатай болжээ. Харин Токитэнкү А.Хүчитбаатар Вакакоюүд, Кёкүтэнхо Н.Цэвэгням Гагамарүд тус тус ялагдсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж