Б.Номин-Эрдэнэ, О.Насанбурмаа нар яллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Б.Номин-Эрдэнэ, О.Насанбурмаа нар яллаа

Туркийн Стамбул хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдөж буй Б.Номин-Эрдэнэ, 63 кг-д барилдаж буй О.Насанбурмаа нар эхний барилдаандаа яллаа.

Эхний тойрогт хийлсэн Б.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойргийн барилдаанд Грекийн бөх Мария Преволаракиг 1:0, 2:1 харьцаатай ялсан байна. Тэрбээр дараагийн барилдаанаа Канадын тамирчин Тоня Линн Вербеектэй хийх юм. Харин 63 кг-д О.Насанбурмаа мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Михаила Панайтыг 1:0, 3:0 харьцаатай ялжээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Европын хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын бөх Любовь Волосова юм.

Харин 59 кг-д Гавьяат тамирчин Д.Нармандах Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Шведийн София Мэттссонтой барилдаж, 0:5 харьцаатай ялагдлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж