М.Анхцэцэг Азийн аваргаас медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг Азийн аваргаас медаль хүртлээ

Тайландын Паттая хотноо есдүгээр сарын 3-13-нд хүндийг өргөлтийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, 39 улсын туйванчид хүч сорилоо. Тус тэмцээнд оролцсон манай тамирчин М.Анхцэцэг гурван мөнгөн медалиар энгэрээ мялааж, улсын рекордыг зургаан удаа шинэчилсэн тухай мэдээллийг Монголын хүндийг өргөлтийн холбооны генсек Б.Гансүх бидэнд ирүүлсэн юм. М.Анхцэцэг охин өсвөр үе, залуучуудын улсын рекордыг 15 удаа шинэчлээд зогсохгүй, хамгийн залуудаа буюу 15 настайдаа олон улсын хэмжээний мастер цол хүртсэн аж.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж