“Төгс ардчилал” аянг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

“Төгс ардчилал” аянг эхлүүллээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос санаачлан “Төгс ардчилал” аяныг Сүхбаатартын талбайд эхлүүллээ.  Аян ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд холбооны зүгээс гурван чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулах юм байна. Тодруулбал, нэгд иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, хоёрдугаарт хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, гуравдугаарт шударга сонгуулийг бий болгох чиглэлээр ажиллах аж. Аяны нээлтийн ажиллагаанд Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицулагч Т.Хасбаатар нар оролцож, үг хэллээ.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 22 жилийнхээ босго руу орж байгаа ч, шинэчлэх, залруулах асуудал олон байгааг хэлж байна. Хэдийгээр монголчууд ардчиллын үрээр ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч орон болсон ч, байгалийн баялгийг нийт иргэддээ шударга хуваарилах, нийгэмд шударга ёс тогтоохын төлөөх үзэл баримтлал төдийл хангагдахгүй байгаа тул түүнд хүрэхийн төлөө, түүн рүү монголчуудаа хөтлөхийн төлөө энэхүү аяны зорилго оршиж буй ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж