Хорт бодис алдсан үйлдвэр торгууль төлнө

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Хорт бодис алдсан үйлдвэр торгууль төлнө

Унгарын хөнгөн цагаан үйлдвэрлэгч компани өнгөрсөн жил хорт бодис алдсаны улмаас 646 сая ам.долларын торгууль төлөх болжээ. Хөнгөн цагааны “MAL Zrt” үйлдвэрт өнгөрсөн аравдугаар сард осол гарч, хорт бодис алдагдсаны улмаас арван хүн нас барсан юм. Унгарын Засгийн газраас хорт бодис алдагдсаны нөхөн төлбөрийг компаниас гаргуулах шийдвэр гаргасан ажээ. Хөнгөн цагааны үйлдвэрт гарсан ослын улмаас 700,000 куб метр хорт бодис асгарчээ. Хөнгөнцагааны үйлдвэрлэлийн дагалдах бүтээгдэхүүн болох шүлтлэг бодисын алдагдал Унгарын байгаль орчин болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд асар их хор хохирол учруулсан юм байна. Ослын дараа хорт бодис 40 км/кв талбайд тархаж, Данубе гол хүрсэн юм. Албаны хүмүүсийн ярьж буйгаар дээрх үйлдвэрлэлийн осол Унгарын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан осол болсон ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж