Дадлагажигч оюутны хөтөлбөр зарлав

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Дадлагажигч оюутны хөтөлбөр зарлав

Ерөнхийлөгчийн Тамгын газраас дадлагажигч оюутны хөтөлбөрийг хуулийн ангийн оюутнуудын дунд зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн институцийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, оюутныг ирээдүйн төрийн албаны үйл хэрэгт бэлтгэх, мэргэжлийн туршлага, манлайллын ур чадвар эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн залуу удирдагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл болон бусад хуулийн шинэчлэлийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж олгох явдал юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаанаас суралцаж, Төрийн ордонд бодлого боловсруулж буй үйл явцыг ажиглах, туршлага, нэр хүндтэй төрийн албан хаагч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, жирийн иргэд зэрэг нийгмийн олон талын төлөөлөлтэй харилцаж, бодит практикаас суралцах боломжийг олгох болно.

Дадлагажигч оюутан нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл болон бусад хуулийн шинэчлэлийн хөтөлбөр дээр ажиллана.  Дадлагажигч оюутны гүйцэтгэх үндсэн ажил нь судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах, уулзалт зохион байгуулах, оролцох, тайлан, мэдээ бичих бусад захиргааны чиг үүргүүд багтана.
Дадлажигч оюутныг сонгохдоо дараах шалгуурыг авч үзнэ.

–          Хөтөлбөрт оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол

–           Манлайлах ур чадвар

–           Сурлагын үзүүлэлт

Дадлагажигч оюутны хөтөлбөрт гадаад, дотоодын хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутан оролцоно.   Хөтөлбөрийн хугацаа 9 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 20 хүртэл 3 сар ба ажлын өдөр бүр 9.00-18.00 цагаар ажиллана.  Дадлагажигч оюутанд ажиллах хугацааны унаа, хоолны мөнгийг олгоно.

Сонирхсон оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ үү.

1. CV буюу товч намтар
2. Хөтөлбөрт оролцох сонирхол, өөрийн ур чадвар, амжилт, ирээдүйн төлөвлөгөө, хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа талаарх эссе / 2 хуудсаас ихгүй/
3. Хуулийн сургуулийн багшийн тодорхойлолт

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 23. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.

Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутныг ярилцлагад урина.

Өргөдөл хүлээн авах хаяг:

Ерөнхийлөгчийн Тамгын газар

Төрийн ордон

Eмайл:  internship@president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж