Ханхүү Харри хамгийн амжилттай брокер

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри хамгийн амжилттай брокер

Их Британийн хэвлэл мэдээлэл ханхүү Харригийн дээд амжилт тогтоосон брокерийн амжилтын талаар бичиж байна. Жил бүрийн есдүгээр сарын 11-тэй ойр ажлын өдөр BGC Partners брокерийн пүүс оддын дуудлага худалдааг зохиодог уламжлалтай аж.
Ханхүү Харри өнгөрсөн даваа гаригт Лондон хотын мэр Борис Жонсон, загвар өмсөгч Ева Херцигова болон бусад алдартнуудын хамт сайн санааны дуудлага худалдааг BGC Partners пүүсийн түншүүдтэй хийжээ.

Лондон хотын ажил хэргийн Канари-уорф дүүрэгт болсон уг дуудлага худалдаанд тэрээр дээд амжилт тогтоон 18 тэрбум еврогийн худалдааг Британы Банк болон европын түншүүдийн хооронд хийсэн байна. Түүний цуглуулсан мөнгө Африк тивийн хүүхдүүдэд зориулсан сайн санааны хөтөлбөрт зориулагдах юм.

Хааны гэр бүлийн гишүүд уг дуудлага худалдаанд өмнө нь оролцож, хаан ширээ залгамжлагч Чарльз болон ханхүү Уильям нар утсаар дуудлага худалдаа хийж байсан юм. Ханхүү Уильям өнгөрсөн жил 17 тэрбум еврогийн дуудлага худалдаа хийжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж