Ц.Энхжаргал ДАШТ-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал ДАШТ-ийг орхилоо

Туркийн Стамбул хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Ц.Энхжаргал дэлхийн аваргын дэвжээг орхилоо. Эхний тойргийн барилдаанд хийлсэн тэрбээр хоёрдугаар тойрогт Германы бөх Жаклин Шеллинд 1:0, 1:1, 0:4 харьцаатай ялагдсан юм. Харин Ц.Энхжаргалыг ялсан Германы бөх дараах барилдаандаа Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгө, гурван хүрэлтэй, Канадын бөх Кэрол Хвинтэй барилдаж, 0:1, 0:5 харьцаатай дийлдсэн учир Ц.Энхжаргал дагах барилдаанд зодоглох боломжгүй болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж