Д.Отгонцэцэг аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг аваргын төлөө барилдана

Туркийн Стамбул хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдөж буй ОУХМ Д.Отгонцэцэг аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Сингапурын өсвөрийн олимпийн аварга, Азербайжаны бөх Патимат Багомедоваг 2:0, 0:1, 3:0 харьцаатай ялснаар дэлхийн аваргын гараагаа тун сайн эхлүүлсэн тэрбээр удаахь барилдаануудад Германы Александра Энгелхардтыг 0:1, 4:0, 4:1, Энэтхэгийн Ратхи Нехаг 7:0, 1:0 харьцаатай ялжээ. Тэрбээр аваргын төлөө Европын аварга, 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын бөх Замира Рахмановатай барилдах юм.

Финалын барилдаанууд Монголын цагаар 00.30 цагаас эхэлнэ.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж