
Мөн өчигдөр хоёрдугаар ангийн сурагч машинд мөргүүлж, гэмтжээ. Түүнийг 1000-н оюутны байрны гарцны зүүн замд “Honda Logo” маркийн 86-04 ДАР дугаартай автомашин жолоодож явсан Ц мөргөж, бэртээжээ. Түүнчлэн согтуу жолоочийн буруугаас есөн настай хүүхэд бэртсэн байна. Тиймээс хүүхэд, багачуудыг зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиог сайн харж ногоон гэрэл ассан үед, цагаан гарцаар гарах. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналттай явуулахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Г.Дарь