Иргэдийн бодит орлого буурсан талаар мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Иргэдийн бодит орлого буурсан талаар мэдээлэл өгнө

Иргэдийн орлого сайжирсан ч худалдан авах бодит чадвар буурсан талаарх судалгааг Үйлдвэрчний эвлэлийн холбоо хийжээ. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой бөгөөд мөнгөн орлого сайжирсан ч иргэдийн бодит орлого буурсан гэж тэд үзэж байна. Энэ талаар Үйлдвэрчний эвлэл маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгч, ажил олгогчдыг үнийн өсөлттэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх санал тавих аж. Хэвлэлийн бага хурал 12.00 цагт холбооны байранд болно.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн улирал бүр зохион байгуулдаг судалгаагаар өрхийн орлого 486,6 мянган төгрөг болж, өмнөх оны хоёрдугаар улирлын төвшнөөс 19 хувиар нэмэгдсэн. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 477.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 52.7 мянган төгрөг буюу 12.4 хувиар өссөн байгаа юм. Өрхийн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 52 мянган төгрөг буюу 21.8 хувиар, үүнээс тээврийн зарлага 3.7 мянган төгрөг буюу 10.3 хувь, холбооны зарлага хоёр мянган төгрөг буюу 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж